B Production энэ жил хийсэн ажлаа тайлагналаа
2006 оны ес дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдаж байсан “B Production” байгуулагдаад найман жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон чанартай уран бүтээл, дуучдыг төрүүлэн гаргасан. Өнөөдөр "B Production" 2014 онд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Энэ жил тус продакшн “Бид4”, “Гурван охин” хамтлагтай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014 оны уран бүтээлийн нээлтийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Хувцсаа тайчаад шид”, “Бид4” хамтлагийн анхны бие даасан цомог “Бид4”, “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” цомгоор эхлүүлж байна.
"B Production”-аас гаргаж буй бүх цомгууд хөгжмийн чанар дугаралтын хувьд мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгаа бөгөөд цомгуудын хөгжмийн тохируулгыг ОХУ д-ын Москва хот дахь “Vivo” рекордст хийсэн бол цомгууд БНСУ-ын шилдэг үйлдвэрт хэвлэгджээ. Сонирхуулахад iphone, ipad-д зориулсан “Дуучин Болд” аппликейшн байдаг ба тун удахгүй android утастай хэрэглэгчид энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой болох юм байна. Энэхүү аппликейшн нь дуучны цомгуудыг сонсох, клипүүдийг үзэх, дуртай дуугаа itune-ээс худалдаж авдагаараа онцлогтой юм байна.