"Гурван охин" хамтлагийн "Хурдлах тусам" нэртэй цоо шинэ цомог худалдаанд гарлаа
Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг цөөн хамтлагийн нэг бол яах аргагүй "Гурван охин" юм. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш 15 жилийг хамтдаа үдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд хамгийн сүүлд "Эр хүн зүрхэндээ уйлдаг" хэмээх цоо шинэ уран бүтээлээрээ сонсогч фенүүддээ бэлэг барьсан билээ.
Харин тэд саяхан "Хурдлах тусам' нэртэй цоо шинэ цомгоо худалдаанд гаргажээ. Уран бүтээлчид маань фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Цомгийн продюсераар ажилласан @bolddorjsuren ахдаа маш их баярлалаа...хамтарч ажилласан уран бүтээлчид, хөгжмийн найруулагч Н.Баярхүү, үг зохиогч Zz, Соёмбо болон 'New star' студийн хамт олондоо баярлалаа...Бидний хамтын уран бүтээл та бүхэнд таалагдана гэж найдаж байна " хэмээн постолжээ. Авъяаслаг, хөдөлмөрч, үзэсгэлэнт гурван бүсгүйдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.