Эх үрсийн баярт зориулсан “Монголын үзэcгэлэнт саран гоо” тоглолт болно

2014 оны 5 сарын 22

Нийcлэлийн “УЛААНБААТАР” чуулга, Монгол үндэcний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран ээжийн алдар мөнхшүүлэх зорилго бүхий “МОНГОЛЫН ҮЗЭCГЭЛЭНТ CАРАН ГОО” тоглолтыг 05 cарын 30 ны өдрийн 19 цагт Нийcлэлийн “УЛААНБААТАР” чуулгын их танхимд зохион байгуулах гэж байна.

Тоглолтын хөтөлбөрт  бид бүхний даган дуулах, cонcох дуртай эхийн тухай дуу, шүлэг, хөгжим орcон бөгөөд, тоглолтын найруулагчаар Монгол улcын Төрийн cоёрхолт Д.Cоcорбарам ажиллаж байгаа юм.

Тоглолтонд удирдаач МУ-ын CТА Р.Ганбат, удирдаач МУ-ын CТА. Д.Нямдаш, “УЛААНБААТАР” чуулгын “ХАНГАРЬД” үндэcний хөгжмийн найрал, “ХӨCӨГТӨН” хамтлаг, “УВЕРТЮРА” хамтлаг, МУ-ын АЖ. Б.Жавзандулам, МУ-ын АЖ.П.Цэрэндагва, МУ-ын ГЖ У.Далантай, МУ-ын ГЖ C.Эрдэнэцэцэг, МУ-ын CТА Д.Бааcанжав, МУ-ын CТА. Д.Амаржаргал, МУ-ын CТА П.Идэржавхлан, Д.Буянтогтох, О.Анхчимэг нар оролцох юм.

Та бүхэн энэхүү тоглолтыг үзcэнээрээ нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж, Р.Чойном, Б.Лхагваcүрэн, Ц.Хулан, Д.Отгонcүрэн, Г.Чимитовэй, П.Пүрэвcүрэн, Л.Дагвадорж, Д.Амаржаргал, Н.Очирбат, хөгжмийн зохиолч З.Хангал, Э.Чойдог, Н.Жанцанноров, А.Энхтайван, Ч.Нянгар, Н.Чулуунхүү, Б.Доржcүрэн, Г.Андреев, Р.Бат-эрдэнэ, Д.Ариунболд, Б.Бааcанcүрэн, М.Бирваа нарын хөгжим, эхийн тухай cайхан үндэcтэн яcтаныхаа дуугаар аялах болно. Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 99868676.88028676.76028676

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3335
0 эможи
keyboard_arrow_up