“Бяцхан оддын гайхамшиг” тоглолтын тасалбар эрэлттэй байна
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлон гайхамшигт тоглолтоо толилуулахаар товоо зарлаад байгаа билээ. Тэрбээр циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолт тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хэдийнэ эхний өдрүүдийн тасалбар худаалагдаж дууссан байна.
Дэлхийд ганцхан байдаг одой циркчид 20 жилийн тэртээ Монголын үзэгчидтэй уулзаж байсан юм. Энэ удаад 35 хүний бүрэлдэхүүнтэй баг баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо толилуулах гэнэ. Тус тоглолтын тасалбарын үнийн хувьд 10-25 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Ингээд эрхэм үзэгч та бүхэн “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтынхоо тасалбарыг амжиж захиалаарай.









