Каннын наадамд хөл нүцгэн морилов

2016 оны 5 сарын 13

Жүжигчин Жулиа Робертс Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолд хөл нүцгэн очжээ. Түүнээс өмнө наадмын зочдын дунд тогтсон баяр ёслолын байдалтай хувцаслах дэгийг ингэж зоригтой зөрчсөн тохиолдол гарч байгаагүй гэнэ.

48 настай Жулиа Робертс улаан хивсний ёслол, наадамд өндөр өсгийтөө тайлж, хөл нүцгэн ирж байгаа нь анхны тохиолдол биш аж.

2013 онд “BAFTA Brittania Awards”-д, 2014 онд Эллен Деженересийн шоунд хөл нүцгэн ирж олныг алмайруулж байсан гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33190
0 эможи
keyboard_arrow_up