Олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнээс Монгол дуучин "Гран при" шагналыг хүртлээ
ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн оюутан Түвшинжаргалын ЭНХБАТ тус хотноо 2016 оны 3 сарын 23-28-нд болж өндөрлөсөн Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдаанаас ГРАН ПРИ, 4 сарын 20-нд 17 дах удаагийн "Весна романс" уралдааны 1-р байр, 10 дах удаагийн "Весна песни" уралдааны ГРАН ПРИ шагнал мөн үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарч нэгэн өдөр шагналын хурыг буулгажээ.
Мөн Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжимийн дээд сургуулийн дуурийн дуулаачийн 5-р курсын оюутан Лхамсүрэнгийн БОЛДЦЭРЭН "Т.Штоколовийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын V"-р уралдаанаас 2-р байрын шагналыг хүртжээ.
Хоёр дуучиндаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Удахгүй эх орондоо ирж уран бүтээлээ туурьвин улаан театрынхаа тайзнаас үзэгч түмныхээ мэлмий сонорыг мялаах биз ээ.









