Алтаргана-2014 наадам долоон сард болно

2014 оны 5 сарын 20

"Алтаргана-2014" Буриад дууны наадам болохтой холбогдуулан өнөөдөр Буриад судлалын академийхан хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд Үндэсний хорооны гишүүн Одмандах, Буриад судлал академийн гүйцэтгэх захирал Бямбажав, Амартүвшин нар оролцож сэтгүүлчдэд наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.   2014 оны долдугаар сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Алтаргана-2014" наадамд Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн буриад дуучдаас гадна Орос, Өвөрмонголоос нийт  30 гаруй дуучид ирж оролцох юм байна. Наадамд зориулж ССАЖЯ-аас 1,8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд наадмын бэлтгэл ажил сайн явагдаж байгаа гэж Буриад судлал академийн гүйцэтгэх захирал Бямбажав хэллээ.

ССАЖЯ-аас дэмжин ажилладаг Алтаргана наадам Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдах бөгөөд тус наадмын хүрээнд олон ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг нь маргааш буюу таван сарын 21-нд "Буряад аянгай хабагша" нэртэй 14 залуу дуучдын тоглолт СТӨ-нд зохион байгуулагдах гэж байна.  Уг тоглолтыг Монголын Театрын хөгжлийн академи, Буриад судлалын академаас зохион байгуулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3222
0 эможи
keyboard_arrow_up