"Оны шилдэг бүтээл"-ийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

2016 оны 4 сарын 23

Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт шилдэг бүтээл шалгаруулах, худалдан авах “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 20-ноос 05-р сарын 30-ыг хүртэл Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг 2016 оны 05-р сарын 04-18-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын Уран Зургийн Галерейд бүртгэж авна.

Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд тавигдах шаардлага:

    Дүрслэх урлагийн бүх төрөл.
    Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй.
    Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын өндөр түвшинд байх. /бүтээл нь ар талдаа өлгөх өлгүүр,  дэгээтэй байх/
    Бүтээл нь эскиз загварын болон хэврэг материал (гипс, шавар, хөөс, шил)-аар хийгдээгүй байх.
    Нэг уран бүтээлчийн хоёр бүтээл оролцож болно. 
    Бүтээл нь эх бүтээл байх бөгөөд өмнө нь хуулбарлагдаагүй байх.
    Сүүлийн 3 жилд бүтээгдсэн байх. /бүтээл нь нойтон бус байх /
    Тухайн бүтээлийн тайлбар, товч түүх, агуулгын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл. Жишээ нь: Олон улсын болон томоохон үзэсгэлэнд оролцож, тодорхой амжилт гаргаж шагнал хүртсэн тухай гэрэл зураг, дижитал баримт материал, цом, диплом, өргөмжлөл, ном, танилцуулга г.м.
    Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар.
Жич: Бүртгэлийн хугацаанаас хоцорсон бүтээлийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Ерөнхий сайд Амарын гудамж, 
СТӨ “Б” корпус, Монголын Уран Зургийн Галерей

Цахим хуудас:   www.art-gallery.mn 
Утас: 88018077   /С. Мягмарсүрэн/ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32116
0 эможи
keyboard_arrow_up