Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг ”Гэгээн Муза -2014” боллоо

2014 оны 5 сарын 20

Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг ”Гэгээн Муза -2014” ёслол наадам 11 дэх жилдээ өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сонгодог урлагийн шилдгүүд хуран чуулсан энэ үдэш энэ жил уран бүтээлээрээ хамгийн шилдэг нь байж чадсан цөөн хэдэн уран бүтээлчид “Муза” бурханыг гардаж авсан  Бид энэ удаад Улаан хивсний ёслол шагнал гардаж авсан шилдгүүдийг  хүргэж байна.
Дуулалт жүжгийн төрөлд
Тайзны шилдэг зураач Ариунболд Дөш “Монгол шатрын домог” /ӨМӨЗО/
Шилдэг эрэгтэй туслах дүр Г.Ууганбаатар “Гоолингоо” /Сэлэнгийн долгио чуулга/
Шилдэг хөгжмийн зохиолч Дорноо “Монгол шатрын домог” /ӨМӨЗО/
Шилдэг эмэгтэй туслах дүр МУГЖ Б.Сарантуяа “Ромео Жульета”
Шилдэг эрэгтэй гол дүр Одсүрэн “Ван хүний үр” /Дорнод аймгийн хөгжимт драмын театр/
Шилдэг зохиолч С.Баярсайхан “Гоолингоо” /Сэлэнгийн долгио чуулга/
Шилдэг эмэгтэй гол дүр Н.Ариунчимэг “Ван хүний үр” /Дорнод аймгийн хөгжимт драмын театр/
Шилдэг найруулагч Г.Навчинхуар “Монгол шатрын домог” /ӨМӨЗО/

Хүүхдийн жүжгийн төрөлд
Шилдэг эмэгтэй туслах дүр Болортуяа “Муурын байшин”/Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр/
Шилдэг тайзны зураач Галбадрах “Муурын байшин”/Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр/
Шилдэг хөгжмийн зохиолч Ч.Мөнхжаргал “Муурын байшин”/Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр/
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Отгонбат “Норовын намтар” /УДЭТ/
Шилдэг эрэгтэй гол дүр А.Чингүүн “Норовын намтар”/УДЭТ/
Шилдэг эмэгтэй гол дүр А.Тодгэрэл “Муурын байшин” /Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр/
Шилдэг найруулагч Ч.Түвшин “Норовын намтар” /УДЭТ/

Нэг хүний жүжгийн төрөлд
Шилдэг эмэгтэй жүжигчин Л.Эрдэнэ-Очир”Солиорол” /Black Box/
Шилдэг эрэгтэй гол дүр Г.Мөнхжаргал / Black Box/
Шилдэг зохиолч Б.Галаарид “Тэнгэрийн аялгуу”
Шилдэг зураач С.Мягмар “Краппийн сүүлчийн бичлэг”/ Black Box/
Шилдэг найруулагч Д.Сангибат /Тэнгэрийн аялгуу/

Драмын жүжгийн төрөл
 Шилдэг хөгжмийн зохиолч  “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу Одбаяр
Шилдэг зураач “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын зураач С.Ариунболд
Шилдэг эрэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар
Шилдэг эмэгтэй туслах дүр “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд
Шилдэг эрэгтэй гол дүр “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр Гавьяат жүжигчин С.Жаргалсайхан
Шилдэг эмэгтэй гол дүр “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр Гавьяат жүжигчин И.Одончимэг
Шилдэг найруулагчКихот ноён” жүжгээр УДЭТ-ын найруулагч Б.Баатар.
Шилдгийн шилдэг уран бүтээл УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид тус тус шилдгээр шалгарч Муза гардаж авлаа.
 
Мөн ССАЖЯамны сайд Ц.Оюунгэрэлийн нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” шагналыг “Наташагийн мөрөөдөл” жүжгээр УДЭТ-ын залуу жүжигчин н.Одонтуяа гардсан бол Хүндэт “Муза”-г МУГЖ Норолхуад гардуулан өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3202
0 эможи
keyboard_arrow_up