Өнөөдөр “Хорвоод ганцхан ээждээ” тоглолт болно

2014 оны 5 сарын 19

 МУГЖ Н.Төмөрхуяг, МУСТА Д.Балдан нарын  “Хорвоод ганцхан ээждээ” тоглолт өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна. Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр эрхэм гавъяат маань “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дууг амилуулж ард түмний зүрх сэтгэлд хоногшуулж өдгөө хүртэл дуулсаар яваа билээ.

Тоглолтыг санаачлан ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй дуучин, МУСТА Балдан тэргүүтэй залуучууд өнөөдөр тоглогдох “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтын бүх орлого болон дэмжиж туслаж буй хүмүүсийн дэмжлэгтэйгээр эрхэм гавъяатынхаа орон байрны асуудлыг шийдэж, тус тоглолтын тайзнаа байрны түлхүүрийг гардуулна" хэмээн мэдээлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3178
0 эможи
keyboard_arrow_up