Дэлхийн жазз од "Жессэ Дэйвис" монголд тоглолтоо хийнэ

2016 оны 4 сарын 13

Дэлхийд алдартай хөгжимчин, алто саксофонч Жэссэ Дэивисийг сонсох ховор боломж бидэнд олдож байна. Тодруулбал монголд анх удаа Нью Орлеоноос гаралтай алдартай жазз хөгжимчин "Жессэ Дэйвис" өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа Монголд ирлээ. Тэрээр энэ сарын 15 нд УДБЭТеатрт 19:00 цагаас тоглолтоо хийж бидний сонорыг мялаах нь. 11 настайгаасаа саксафон тоглож буй тэрээр өөрийн өвөрмөц уран бүтээлээс гадна гайхалтай амьд тоглолтуудаараа домог болсон хөгжимчдийн нэг тэрээр хамтлагийнхаа бүрэлдэхүүнд болох Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нартайгаа хүрэлцэн ирсэн юм.

    Жаззын арвин туршлагатай, олон улсын тавцанд өндрөөр үнэлэгддэг бөгөөд өөр өөрсдийн гайхалтай ур чадвараарaa шагшигддаг гэдгийг дуулгах хэрэгтэй байх. Жаззын өнөөгийн замнал хөгжил хаана явааг сонсож, нүдээр үзэж жинхэнэ амьд мэдрэмжийг мэдрэхийг хүсвэл та хүрэлцэн ирээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31546
0 эможи
keyboard_arrow_up