Загвар өмсөгч Г.Оюунгэрэл хөл хүнд зургаа дэлгэлээ
Азийн хатан хаан өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэл хөл хүнд зургаа дэлгэлээ. Хоёрдахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа түүний анхны хүүхэд нь хүү бөгөөд одоо хоёр ой гарантай юм байна. Тэрээр grandnews.mn-д өгсөн ярилцлагандаа "Ээж болоогүй байхдаа хүүхэд, ээж хоёрын хоорондын ертөнцийг ерөөсөө мэддэггүй байсан юм билээ. Ээж болоод л тэр сайхан аз жаргалыг утгаар нь мэдэрч байна. Ээж гэдэг ийм байдаг юм байна, хүүхэд гэдэг ийм байдаг юм байна гээд л. Г.Оюунгэрэлээс ээж болсон Г.Оюунгэрэл илүү аз жаргалтай болсон. Ээж болоогүй байхдаа аз жаргалгүй байсан гэсэн үг биш л дээ. Ер нь л нэг тийм сонин, гайхалтай мэдрэмж төрж байна." гэсэн бол одоо ийнхүү дахин аз жаргалыг мэдрэхээр хоногоо хүлээн суугаа аж.









