"Хувьсал"-ынхан эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

2016 оны 3 сарын 31

"Атганд үлдсэн эрдэнэ" уран бүтээлээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Хувьсал" проакшины уран бүтээлчид одоо ч завгүй явна. Тэд өчигдөр Сүхбаатар аймагт киноныхоо нээлтийг хийсэн бөгөөд иргэд ч таатайгаар хүлээн авсан байна. Хувьсал продакшин фэйсбүүк хуудсаараа дамжуулан үзэгчдийнхээ дунд "Атганд үлдсэн эрдэнэ буюу амьдралд өгсөн сургамж" нэртэй эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байгаагаа мэдэгдлээ. "Киног маань үзсэн бүх хүнд энэ уралдаан нээлттэй. бидний бүтээлийг үзсэнээр таны бодол сэтгэлд юу шингэж үлдсэн тухай, мөн киноны агуулга, дүр гэх мэтчилэн аль ч өнцгөөс харж, өөрийн үзэл бодлоо бичиж болох юм" гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Эссэг ирэх сарын 12-ыг дуустал khuvisal.prodaction@gmail.com  хаягаар хүлээн авч, шилдэг хоёр эссэг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30907
0 эможи
keyboard_arrow_up