Баясгалан Жавхлан, Балган Хоролмаатай үдэш

2016 оны 3 сарын 30

Баясгалан Жавхлан, Балган Хоролмаатай үдэш 
Нийтийн дууны ертөнцийн жинхэнэ ханхүү, гүнж явсан хоёр бол С.Жавхлан Т.Баясгалан нар. Бүтэн арван гурван жил хүлээсэн, арван гурван жил үргэлжилсэн сэтгэлийн харилцаа ч тэднийх байлаа. Хэн ч тэдэн шиг оргилд хүрээгүй ба дуулсан дуу бүр нь хит болж ард түмнээр хайрлагдаагүй юм. Он цаг улирсаар тус тусын зам мөрөө хөөж, гурав гурван хүүхэдтэй өнөр бүлийн эхнэр, нөхөр болсон тэд дахин тайзнаа хамт гарч ард түмнийг догдлуулсан. Энэ үдшийн сонин хачнаас зурагласан юм. 


Санан санан дурссаар ...
Тэд оюутан ахуйдаа хамт амьдарч суух гэрлэх талаар хүртэл ярилцаж байлаа. Бүтэлгүй хайр, орчин цагийн Юндэн Нансалмаа гэмээр ч юм уу. Дэнжийн мянга дээр мах зардаг байсан охин, эцэг эхийгээ ойр ойрхон алдаж ганцаар үлдсэн, авьяаснаас өөр хөрөнгөгүй хархүү хоёр хамтдаа нийтийн байр түрээслэж амьдарч байсан гэдэг. Тэр мөчийг эргэн санах шиг бие бие рүүгээ хачин уярангуй харах харц олны анхаарлаас мултрах аргагүй үдэш.

Ер нь бол манай ард түмэн мань хоёрыг сэтгэлдээ хэдийнэ суулгачихсан шүү дээ. 
Монголоороо гоёно гэж сүүлийн хэдэн жил үс гэзгээ ургуулж үндэсний хувцсаа тайлаагүй С.Жавхлан энэ үдэш экс Жульеттадаа зориулж европ хувцас өмсөв. Харин Т.Баясгалан хамгийн гоё гэсэн даашинзуудаа солин тайзнаа гунхаж Ромеодоо зориулж үндэсний цасан цагаан загварын дээл өмссөн сонин, содон зохисон гэж гайхалтай байлаа.

Ямартай ч тэдний тоглолт, хамт тайзнаа байгаа зураг сэлт цахим орчинд “Сайхан хайраа битгий алдаарай. Алдвал энэ хоёр шиг болно шүү” гэсэн тайлбартайгаар явж харагдсан. Тэд энэ удаад хайраа бие биедээ биш зуданд нэрвэгдсэн хаврын хахир цагийг давах гэж зүдэж буй малчдад түгээхээр тайзнаа гарсан юм. Сайхан зорилго, сайхан тэмүүлэл, басхүү фенүүдийнхээ санасан сэтгэлийн цангааг тайлсан мөч байсан гэж болно. Хамгийн анх хамтран дуулсан “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” дуугаа дуулахдаа нүд дүүрэн нулмистайгаар дуулж үнэнч фэнүүдээ уяраагаад авсан. Ёстой л санан санан дурссан гэдэг л энэ байх даа. 


Балганы харц, Хоролмаагийн хөлчүүрхэл 
Энэ үдэш хос дуучдын гэр бүлийнхэн тун таагүй, эгээтэй үзүүртэй зүүн дээр суусан аятай өндөлзөж буй нь олны хараанаас мултарсангүй. Мэдээж хэнд ч гэсэн ийм учрал тохиол таатай байхгүй. Хайртай бол хартай гэдэг дээ. Хэрийн юманд ажрахаа байсан сумоч Д.Батбаяр мэдээж барьц алдсангүй. Хүү, охин хоёроо хөтлөн гэргийдээ тэвэр дүүрэн цэцгийн баглаа өгч хацар дээр нь зөөлөн үнсээд тайзнаас чимээгүйхэн буусан.

Харин С.Жавхлангийн үйлэнд уран гэргий хөлчүүхэн тайзнаа гарч олныг алмайруулав. Тоглолт ид дундаа явж байх тэр агшинд тэвэр дүүрэн нэмнээ барьж тайзнаа гарч ирсэн тэрээр “ Миний хань үнэн сэтгэлээсээ эх орон, элгэн түмэндээ хайртай. Цаанаа УИХ-д нэр дэвших гэж, эсвэл улстөржих гэсэн санаа байхгүй.  Би ганцаараа биш хүүхдүүдтэйгээ энэхүү мэндчилгээг хүргэж байна. Чиний ард бид дөрөв байгаа шүү” гэх зэрэг олон минут баяр талархлын үг хэлсэн нь байдлыг бүр дордуулж, яаж ч хичээгээд халамцуу байгаа нь олны овоо хараанаас мултрах аргагүй байсан юм. Залуу хүн юм чинь баярлаж хөөрөхдөө ганц хоёр хундага тогтоох нь энгийн л үзэгдэл. Байх ч ёстой зүйл. Гагцхүү тоглолтын эхний үдэш байтлаа тайзан дээр ийм байдалтай гарсандаа л Г.Эрдэнэчимэг маань баахан оноо алдаа болов уу. Угаас өөнтөгч улс Баясгалангаас л боллоо, харын л сэтгэл гэж харах нь гайхах юмгүй  сонин хачинтай тоглолт болж өндөрлөсөн юм. Үргэлжлүүлээд үлгэр жишээч эрхэм хоёр гавьяатууд маань олсон орлогоо малчидад хандивлаж, Онцгой байдлын коммисд хүлээлгэн өгсөн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30840
0 эможи
keyboard_arrow_up