Дэлхийн 60 орны мисс Монголд ирнэ
2016 оны 3 сарын 30

"Мисс Монголиа консалтинг" ТББ нь ирэх есдугаар сарын 23-аас аравдугаар сарын 9-ны хооронд Монгол улсад анх удаа олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг "Face of beauty international" тэмцээнд 2013 оноос Монгол бүсгүйчүүд оролцож эхэлсэн бөгөөд 2016 оны тав дахь удаагийн тэмцээнийг ийнхүү Монголд зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнд оролцохоор 60 гаруй орны миссүүд 14 хоног Улаанбаатар хотод ирэх ажээ. Уг тэмцээнийг Монгол орон даяар төдийгүй дэлхийн 10 гаруй оронд шууд дамжуулан үзүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30824
0 эможи