Морин хуур олон улсын тавдугаар наадам болно

2016 оны 3 сарын 28

Морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол үндэсний соёлыг олон улсад сурталчлах, Морин хуурын уламжлалт тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилгоор Морин хуур олон улсын 5-р наадам, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 2016 оны 5 сарын 3-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Наадмын хүрээнд “Морин хуур хөгжмийн урын сан” эрдэм шинжилгээний бага хурал симпозиум 2016 оны 5 сарын 5-ны өдөр зохион байгуулагдана. Симпозиумд оролцох хүсэлтэй илтгэгчид өөрийн товч намтарыг гэрэл зураг, илтгэл, түүний товч хураангуйн хамт 2016 оны 4- р сарын 25- ны дотор heritage@artscouncil.mn хаягаар илгээх боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30700
0 эможи
keyboard_arrow_up