Даруухан найруулагч Б.Чингүүний хайрт

2016 оны 3 сарын 23
Хөгжмийн зохиолч, урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Балхжавын хүү Б.Чингүүнийг кино урлагийнхан андахгүй ээ. Харин үзэгчид түүнийг “Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Гэрэл” зэрэг богино хэмжээний киногоор нь мэднэ. Богино хэмжээний киногоороо олны танил болсон тэрбээр "Амьдралын амт”, “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама Миа” зэрэг дэлгэцийн нэлээдгүй хэдэн бүтээлийг олонд хүргэсэн. Удахгүй өөрийн найруулсан "Өртөө" киногоо дэлгэх гэж буй гэнэ лээ.

Даруухан найруулагч залуу эмэгтэй хүнтэй явж буй нь тэр бүр харагдаж шар хэвлэлийн хуудаснаа залраад байдаггүй. Тэрбээр цахим хуудаснаа өөрийнхөө хайртын зургийг дэлгэсэн юм. Түүний хайрыг жүжигчин мэргэжлээр СУИС-д суралцаж яваа Ч.Сэлэнгэ татжээ. Тэрбээр "18 нас" кинонд гол дүрийг бүтээсэн гэдгийг тус бүтээлийг үзсэн хүмүүс сайн мэдэх биз ээ.

Ч.Сэлэнгэ нь Багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэнэ. "Үүнээсээ ч урваагүй. Солонгост хэсэг байсан учраас хожуу оюутан болсон л доо. СУИС-д орохоосоо өмнө “Эмоци”, “Мөрөөдлийн театр”-т бүжиглэдэг байсан" хэмээн нэгэн ярилцалагдаа өөрийнхөө тухай хуучилжээ. Найз залуутайгаа юу хэмээн асуухад "Таалагддаг хүн бий" гэж даруухан хариулж.

О.Ариун

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30504
0 эможи
keyboard_arrow_up