Ө.Цэрэнчунт Маринский театрын тайзнаа дуулна

2016 оны 3 сарын 23

Энэ сарын 20-нд Санкт-Петербург хотын алдарт Маринский театрын тайзнаа Монгол Улсын гавьяат жүжигчин Ариунбаатар Тоска дуурьт дуулсан бол өнөөдөр тэнд Монголын бас нэгэн тёнор хоолой эгшиглэх нь.

Соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунт алдарт Маринский театрын тайзнаа өөрийн багш, ОХУ-ын Ардын жүжигчин Ольга Кондинагийн хамт тоглолт хийхээр болжээ.

 Тэд Чайковский, Пуччини, Верди, Россини, Рахманинов зэрэг дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын бvтээлээс хамтарч дуулах юм. Ө.Цэрэнчунт ОХУ-ын Буриад Улсын дуурь бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуулчнаар ажиллаж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30502
0 эможи
keyboard_arrow_up