"GRAMMY AWARDS"-ын шагналтнууд

2016 оны 3 сарын 17

Барууны хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол Грэммигийн 58 дахь удаагийн ёслолын ажиллагаа дөнгөж сая эхэллээ. Нийтдээ 83 номинацаар шагнал гардуулах Грэммигийн ёслолыг  зөвхөн хамгийн гол шагналуудаас эхлэн АНУ-ын цагаар даваа гарагийн оройн 20 цагаас дамжуулж байгаа юм. Гэвч түүнээс ч өмнө Грэммигийн эхний шагналтнууд тодроод байна. Тухайлбал, энэ жилийн ихэнх гол шагналыг түүх байх хэмээн таамаглаж буй дуучин Тэйлор Свифт “Blank Space” цомгоороо шилдэг поп вокаль альбом, “Bad Blood” дуугаараа шилдэг клипийн шагналыг авчээ.


Тэрээр долоон номинацад нэр дэвшээд байгаагаас оны шилдэг цомгийг авах өндөр магадлалтай байгаагаас гадна "Blank Space" шилдэг дуу номинацад ч тэргүүлж магадгүй юм. Гэхдээ энэ удаагийн Грэммид Тэйлор Свифтээс ч олон номинацад нэр дэвшиж, мөн гол шагналуудын эзэн болно гэсэн найдлага тээсэн уран бүтээлч байгаа нь Кендрик Ламар юм. Тэрээр домогт Майкл Жексоноос нэгээр л дутуу буюу 11 номинацад нэр дэвшээд байна.


Энэ удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол хөгжмийн ертөнцөөс халиад удаагүй домог болсон уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлэх тоглолтоор дүүрэн байх нь. Дэвид Боуи, “Eagles”-ийн Гленн Фрай гээд сар гаруйн өмнө хорвоог орхисон алдарт уран бүтээлчдэд Лэйди Гагагаас эхлээд хөгжмийн ертөнцийн одод хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийг нь үзэгчдэд хүргэхээр бэлтгэжээ.


Түүнчлэн энэ удаагийн Грэммид Тэйлор Свифт, Кендрик Ламар, The Weeknd, Адель, Элли Гоулдин, Питбулл, Меган Трэйнор, Рианна нар тоглох юм байна. Лос Анжелесын Стаплес центрт болж буй Грэммигийг ЛЛ Күүл Жэй хөтлөн явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30260
0 эможи
keyboard_arrow_up