Селена Гомез Инстаграмын хатан хаанаар өргөмжлөгджээ

2016 оны 3 сарын 14

Селена Гомез албан ёсоор Инстаграмын хатан хаан хэмээн өргөмжлөгдөж байна. Тэрбээр инстаграмд хамгийн олон дагагчтай хүнээр тодорлоо.

Энэхүү сайхан мэдээг дуучин бүсгүй бямба гарагт өөрийн инстаграм хуудсыг дагагч 69 сая шүтэн бишрэгчтэйгээ хуваалцжээ. “Сайн уу, залуусаа би өнөөдөр Инстаграмд хамгийн олон дагагчтай боллоо” гэжээ. Гомез 69.1 сая дагагчтай инстаграмыг тэргүүлж буй бол түүний хамгийн сайн найз Тайлор Свифт араас нь нэхэж явна. Тайлор 69 сая дагагчтай.

Кардашиан-Женнерийн охид болох Ким 63.4 сая дагагчтай бол дүү Кайли нь 54.1 сая дагагчтай гэнэ. 23 настай дуучин бүсгүйн урлагийн салбар дах амжилттай байдлаас дутахааргүй түүний амрагийн харьцааны тухай олон нийт сонирхдог. Өмнөх залуу Жастин Бибер инстаграмд мөн л олон сая дагагчтай нэгэн. Түүнийг 61.3 сая үнэнч шүтэн бишрэгчид нь дагадаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30035
0 эможи
keyboard_arrow_up