АДЕЛИЙН сельфи
2016 оны 3 сарын 12

Их Британийн дуучин Адель нэгэн тоглолтынхоо үеэр түүний шүтэн бишрэгчдийн нэг болох Кэрри Скотт гэдэг бүсгүй дуучин эмэгтэйтэй хамт өөрөг зураг авахуулахыг хүсэж байгаа гэдгээ бүжгийн талбайгаас хашгирсныг сонсчээ.
Адель тэр бүсгүйн хүслийг биелүүлэхээр шийдэв. Тоглолтын дундуур тэрбээр тайзан дээрээс буух ямар ч боломжгүй байсан учраас Адель зураг авахуулахын тулд нэлээн холоос янз бүрийн байрлал авч зогсчээ.
Хөөрч баярласан Кэрри бүсгүй “Тэр миний үсийг их гоё юм гэж хэлсэн шүү. Би үүнд итгэж чадахгүй байна” хэмээн ярьсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29995
0 эможи