Мэрайя Кэри завин дээр хуримлана

Америкийн дуучин Мэрайя Кэри болон Австралийн тэрбумтан Жэймс Пэкер нарын удахгүй болох хуримын зарим нэг зүйл тодорхой болжээ. Тансаг амьдралд дуртай 45 настай дуучин бүсгүй өөрийн хуримыг шоу ертөнцийн түүхэнд байгаагүй тийм чамин болоосой хэмээн зорьж байгаа аж.
Саяхан өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр Мэрайя “Би их олон сонирхолтой зүйлийг сонгож авсан. Тэр болгоныг хэлэх боломжгүй байна. Хурим маань тийм ч өргөн хэмжээнд хийгдэхгүй ч дэндүү тансаг болно. Гол нь тансаг байх ёстой” хэмээн хэлжээ.
Мэрайя, Жэймс нар өнгөрсөн оны зун Францын эрэг орчимд дарвуулт завиар зугаалж яваад нэг нэгэндээ хайртай болсон билээ. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол тэд хуримын ёслолоо ч тансаг хөлөг онгоцон дээр хийхээр төлөвлөсөн гэнэ.









