Г.Ариунбаатар дахин Мариинский театрын тайзнаа

2016 оны 3 сарын 11

Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар дахин алдарт Мариинский театрын тайзнаа дуулах нь. Тэрээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа ““Монгол хүн чинь арай л өндөрт ургадаг юм шүү. Нэрээ хичээж яваарай миний дүү” гэж нутгийн ах Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хэлж билээ. Төр түмнээсээ албан ёсоор  Соёлын элч хэмээх албанд томилогдож эх орныхоо өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлэхийн төлөө илүү ихээр хөдөлмөрлөж хичээж явна. Багш бид хоёр Санкт Петербург хотын алдарт Мариинский театрыг зорьж явна” гэжээ. Тэрээр энэ сарын 13-нд Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамильо, 20-нд Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпиад дуулах аж. Харин симфони оркестрыг дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиев удирдах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29922
0 эможи
keyboard_arrow_up