НАРА зорилгоо биелүүлжээ

2016 оны 3 сарын 10

УИХ-д нэр дэвшихээ мэдэгдээд байгаа дуучин М.Нарантуяа АНУ-д очоод байна. Тэрбээр М.Цукербергийн компани болох фэйсбүүкт зочилсон ба шинэ киногоо тэнд буй монголчууддаа үзүүлжээ. Мөн тэрбээр  "Эмэгтэйчүүд, Хүүхдүүдийн Хөгжлийн тухай Хурал"-д оролцох юм байна.

Нара өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ "За Сан-Франсискод ирсэн гол зорилгоо биелүүлчихлээ.

Бидний амьдралын бас нэгэн салшгүй зүйл болсон FACEBOOK-н маань төв Сан-Франсиско хотод байдаг бөгөөд appointment хийж цаг аваагүй л бол ресепшн-р орох боломжгүй сүрхий хамгаалалт болсон газар байдаг юм байна. Бүр дотор нь зураг авахыг хүртэл хориглодог юм байна, гуйж байгаад зөвхөн өөрийнхөө зургыг гэсээр дотор 2 зураг л сандруухан авч чадлаа кккк

Ингээд өөрийн биеэр Нүүрномдоо ирж репортлогдож хаалгасан боловч сэргээж бас баталгаажуулах ёстой байсан асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Үнэхээр дэлхийн хэмжээний том систем учраас гайхамшигтай хамгаалалттай байдаг юм байнаа.

Бас 100н мянгаас дээш дагагчтай аккаунтад албан ёсны эрхтэй реклам зар сурталчилгааны эрх өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл фэйсбүүкээр албан ёсны орлогын эх үүсвэр ч бий болгож болдог юм байна шд.

Гэхдээ надад өөрийхөө фэйсбүүкийг зарын самбар болгох хүсэл хэдийнээс байдгүй учраас рекламны эрхээс татгалзлаа.

Facebook бол бидний бас нэгэн амьд харилцааны чухал төрөл болсон гэдэгтэй санал нийлэх хүмүүс багагүй л байгаа байх гэж бодож байна" хэмээсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29853
0 эможи
keyboard_arrow_up