АНУ-ын Филадельфийн симфони, найрал хөгжмийн чуулга тоглолтоо хийнэ

2016 оны 3 сарын 09

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Филадельфийн симфони, найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай "Санамж бичиг"-т Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурлаа. Энэхүү "Санамж бичиг"-ийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор боллоо. Энэ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29842
0 эможи
keyboard_arrow_up