Тэргүүн миссийг “Соната-7” автомашинаар шагнана

2016 оны 2 сарын 26

“Дэлхийн Монголчуудын Глобал” нийгэмлэгээс ирэх гуравдугаар сарын 20-28-ны өдрүүдэд “Монгол туургатны мисс 2016” тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээнд Монгол, Тува, Өвөрмонгол, Буриад, Халимагийн 18 хацар гоо охин өөрсдийн гуа сайхан, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм байна. 2006 оноос хойш тасалдаад байсан "Монгол туургатан мисс" тэмцээн дахин сэргэж тун удахгүй монгол туургатан хацар гоо охид шилдгийн шилдгээ шалгаруулан өрсөлдөх нь ээ. "Монгол туургатан мисс" тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр шилдгээ тодруулна.

Үүнд, “Мисс модель”, “Мисс фото”, “Мисс авьяас”, “Мисс бикини”, “Мисс үндэсний хувцастай”, “Мисс гүүдвил” /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн номинациудаар шилдгүүдээ шалгаруулна. Мөн энэхүү төрлөөс гадна "Дэд мисс", "Тэргүүн мисс"-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 15 мянган ам.долларын эзэн болох бол дэд мисс 5000 ам.долларын эзэн болно. Мөн тэмцээнд оролцсон гадаадын оролцогчид 400 ам.доллар, дотоодын оролцогч 150 ам.долларын урамшуулал авах нь ээ.Тэмцээний нийт шагналын сан 50 сая төгрөг юм байна. Тэмцээний тэргүүн мисс болсон бүсгүйг “Хюндай Соната 7” автомашинаар шагнахаар зохион байгуулагчид амлажээ.

"Монгол туургатан мисс-2016" тэмцээний гадаадын оролцогчдын тухайд эх орондоо миссийн тэмцээнд оролцон шилдгээр шалгарсан үзэсгэлэн гоо охид юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29353
0 эможи
keyboard_arrow_up