Хайрын баярын өдөрт зориулсан “БИ ЧАМД ХАЙРТАЙ” тоглолт болно

2016 оны 2 сарын 13

Монгол Улсын Филармони гэгээн хайрын баярын өдөрт зориулан жил бүр уламжлал болгон “Би чамд хайртай” тоглолтыг хосууддаа хүргэдэг билээ. Энэ жил ч мөн тус тоглолт 2-р сарын 14нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглоглогдох гэж байна. Уламжлалт концертын агуулга, зорилго нэг боловч жил бүр тоглолтоо шинэ уран бүтээлээр байнга баяжуулж байдаг бөгөөд энэ жил классик, поп, жазз, баллад стилийн дуу хөгжмүүд эгшиглэнэ.
Тоглолтонд улсын Филармонийн “БАЯНМОНГОЛ” симф-жазз найрал хөгжим, дуучид нэгэн сайхан хайрын үдшийг тантай хамт өнгөрүүлнэ. Хэрвээ та энэ өдөр хайртай хүндээ хайраа илчлэх гэж байгаа бол тоглолт зохион байгуулагчид тантай хамтран хайртай хүн тань гайхалтай сюрприз барихад бэлэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7014-8012, 7011-8012 утаснаас болон www.mgl-philharmonic.com сайтаас авах боломжтой. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28794
0 эможи
keyboard_arrow_up