Монголын анхны бүжиг уран нугаралт хосолсон загварын шоу болно
Говь хувьцаат компани, Монголын үндэсний дизайнеруудын холбоо, Fashion TV-тэй хамтран Монголд анх удаа бүжиг уран нугаралт хосолсон "Nomadic chic by Gobi cashmere" нэртэй загварын шоуг 2014 оны тавдугаар сарын 16-нд 19 цагт Мираж ресторанд зохион байгуулахаар болжээ. Уг шоунд урилгаар "American next top model" шоуны зурагчин, стилист Jo Lance оролцож байгаа бөгөөд тэрээр Монголын загварын шоуг Америкт сурталчилах зорилготойгоор Говь ХХК-ын урилгаар ирж байгаа юм байна. Тус загварын шоу нь 5 тивийн 193 орны 400 сая үзэгчидэд хүрдэг Fashion TV-ээр цацагдах, уран нугараач, бүжигчид нь бүгд загвар өмсөх, хамгийн анхны fashion шоуны дараах F party зохион байгуулагдах гээд олон онцлогтой болж байгаа гэж Монголын дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одгэрэл, Говь ХХК-ын дотоод худалдааны газрын менежер М.Гал-Эрдэнэ, МҮДХ-ний менежер Д.Баяртогтох нар ярилаа. Таксний хувьд 30000, 50000 төгрөгний сонголттой байна.