“Болор цом” яруу найргийн наадам ирэх сард болно

2016 оны 1 сарын 12

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 33 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ. Тус наадам 2 дугаар сарын 2-нд болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийн Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч байгаа аж. 

Энэхүү наадмыг санаачлагч, тус тэмцээний анхны тэргүүн шагналтан бол яруу найрагч Д.Пүрэвдорж. Харин өнгөрсөн жилийн “Болор цом-32” наадам Төв аймгийн Зуунмод хотноо зохиогдож “Болор цом”-ын эзнээр найрагч Б.Мягмаржав тодорч байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27688
0 эможи
keyboard_arrow_up