Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов гарлаа

2014 оны 5 сарын 08

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов гарсан байна.

“Оюухай-2014” яруу найргийн наадамд оролцохыг хүсэгчдийн чөлөөт сэдвийн хоёр, “Чойном” сэдвийн нэг шүлгийг 3000 төгрөгийн хамт энэ сарын 20-ны 17:00 цаг хүртэл Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн байранд хүлээн авах юм байна. Ирсэн шүлгүүдийг судлаач, яруу найрагчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүж 25 уран бүтээлчийг дараагийн шатанд тэнцүүл юм. Наадмын хоёрдугаар шат ирэх сарын 14-нд Хэнтий аймгийн Дархан суманд болж, тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудыг шалгаруулах ажээ.

Дашрамд дурдахад яруу найрагч Р.Чойном 1975 онд Батноров суманд цөллөгт байхдаа “Оюухай” хэмээх 15 бүлэг эрхин сонет бичсэн бөгөөд түүний нэрэмжит наадмыг тус эрхин сонетийн нэрээр нэрлэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2707
0 эможи
keyboard_arrow_up