Д.Алтанхуяг балет сургалтын төвөө нээлээ

2015 оны 11 сарын 24

“Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Монголын шинэ балет” сургалтын төвөө нээжээ. Энэхүү сургалтын төв нь АНУ-ын мэргэжлийн сургуулиудын стандартыг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм байна. Гэхдээ заавал мэргэжлийн балетчин болох хүнийг хамруулахаас гадна бага насны хүүхэд, өндөр настнуудыг ч хамруулж байгаа юм.

“Монголын балетын хөгжил сан”-гийн байранд нээгдсэн “Монголын шинэ балет” сургалтын төв нь дөрвөн цөм хөтөлбөртэйгөөр хичээллэх аж. Бага нас, сонгодог балет, насанд хүрэгчид, мэргэжлийн өмнөх бэлтгэл гэсэн хөтөлбөрөөр элсэлтээ авах юм байна.

Тус сургалтын талаарх мэдээллийг 9956-6160 дугаараас лавлаж болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26557
0 эможи
keyboard_arrow_up