"Дудартай акробат” зэрэг үзүүлбэрийг тоглоно

2015 оны 11 сарын 23

 

 

 

Монголын үндэсний цирк амралтын өдрүүдэд тогтмол тоглолт хийдэг болох нь.

 

Тус байгууллагад харьяалагдаж, байранд нь бэлтгэл сургуулилтаа хийдэг хамтлагуудын шилдэг үзүүлбэрийг дээжилсэн “Вүүди, Жесси хоёр гайхамшигт циркээр аялсан нь” тоглолт өнөөдөр 15.00 цагаас болох аж. Энэхүү тоглолтод “IDOL 2015” тэмцээний гран при шагналт Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид “Дудартай акробат”, “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээ толилуулах аж.

Үндэсний циркийн жүжигчдийн тоглолтын тасалбар хүүхэд, том хүн ялгалгүй 6000 төгрөгийн үнэтэй бөгөөд дөрвөөс доош насныхан тасалбар авах шаардлагагүй юм байна. Мөн хамгийн ойр байрлах тухтай суудлаас тоглолт үзэхийг хүсвэл 20 мянган төгрөгийн үнэтэй VIP тасалбар ч байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26540
0 эможи
keyboard_arrow_up