Удахгүй Камертон хамтлагийн сүүлчийн бүрэн хэмжээний тоглолт болно

Дэлхийн алдарт хамтлагууд сүүлчийн тоглолтоо анхны тоглолтынхоо нэрээр нэрлэн хийж байсан олон тохиолдлууд байдаг. 1995 онд хөгжим бүжгийн сургуульд суралцаж байхдаа 4 найз хамтран хамтлаг байгуулж “Камертон” хэмээх нэрээ өгсөн ба тус хамтлаг 18 нас шилдэг дуугаа гарган залуусын дунд хит болж байсан үе саяхан. 1996 онд анхны “18 нас “ бие даасан тоглолтоо хийж байсан бол 20 жилийн ойн дээрээ дахин “18 нас” тоглолтоо 2015.11.20 –нд Crocus event hall хийх гэж байна. Тоглолтынхоо дараа ахиж нийлж бүрэн хэмжээний тоглолт хийхгүй гэдгээ Камертон хамтлагийн зүгээс мэдэгдсэн . Иймд хамтлагийн үнэнч фенүүдэд алдаж болохгүй алтан боломж . Дараа дахин тоглохыг хүлээвэл та бидний урам хугарах юм байна. Ямар ч байсан “ Камертон “ хамтлагт 20 жилийн ойн мэнд хүргэе.









