“Swarovski” брендийн нүүр царай болсон анхны Ази моделоор Монгол охин тодорлоо
2014 оны 5 сарын 07
“Miss Mongolia” тэмцээний гуравдугаар байрын шагналт Б.Баттогтох эрчүүдийн харааг булаасан нэгэн ч франц залууг хайртаараа сонгосон. Өдгөө 23 настай мисс бүсгүй Шанхай хотод ажиллаж амьдардаг бөгөөд томоохон компаниудын хараанд өртөн “од” болон гялалзаж яваа сурагтай. Учир нь тэрээр дэлхийн баян хатагтай нарыг өөртөө татсан “Swarovski” брендийн 2014 оны каталогийн моделоор шаогарч, ажиллаж гэрээ хийсэн гэнэ. Тус бренд жил бүр уламжлал болгон Swarovski runway rovks project хэмээх шоуг дэлхийн томоохон хотуудад зохиодог бөгөөд үүнд олон улсын авъяаслаг зохион бүтээгчид оролцдог юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2643
0 эможи