Монголын анхны 3D хүүхэлдэйн кино “Жангар” нээлтээ хийнэ

2015 оны 11 сарын 05

       Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг “Жангар” туулиас сэдэвлэн бүтээсэн 104 ангит 3D хүүхэлдэйн кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулaх үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны дэлгэцийн бүтээл юм. Ингэхдээ уран зохиолын гурван оргилын нэг болох “Жангар” туулийг сонгон авч хүүхэд багачуудад өв уламжлалаа сурталчилан таниулах, дэлхийн олон улсад нээлтээ хийснээр эх орныхоо үүх түүхийг үнэн зөвөөр гаргах зорилготой юм байна. "ЖАНГАР" төслийн хүрээнд:

- "ЖАНГАР" 3D хүүхэлдэйн кино /104ангит/

- "ЖАНГАР" дууны цомог /8-10 дуунаас бүтсэн цуврал цомгууд/

- "ЖАНГАР" видео тоглоом

- "ЖАНГАР" хүүхдийн цуврал нэвтрүүлэг

- "ЖАНГАР" цуврал зурагт ном /комикс/

- "ЖАНГАР" боть ном

- "ЖАНГАР" тайзны жүжиг

- "ЖАНГАР" дуулалт жүжиг

- "ЖАНГАР" туулийг сэргээх аяныг явуулж байна.

jangar

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26213
0 эможи
keyboard_arrow_up