“Алтан намар-2015” хөгжмийн наадам 34 дэх жилдээ эгшиглэнэ

2015 оны 10 сарын 19

     “Алтан намар-2015 ”хөгжмийн наадмыг аравдугаар сарын 21-25-нд зохион байгуулах болсон талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос мэдээллээ.

Энэ жил 34 дэх удаагаа зохион байгуулж буй тус наадмын нээлт энэ сарын 21-нд УДБЭТ-т болно. Энэ удаагийн наадамд 21 хөгжмийн зохиолчийн 30 гаруй бүтээлийг тоглох юм. Наадамд , Улсын филармонийн симфони найрал хөгжим, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал, Үндэсний үлээвэр найрал хөгжим, найрал дуу, СУИС-ийн үндэсний найрал хөгжим болон ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тус наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

Аравдугаар сарын 21-ний 18.00 цагтУДБЭТ-т наадмын нээлт болж найрал хөгжмийн бүтээлүүд тоглогдоно.

Аравдугаар сарын 23-ны 15.00 цагт ХБК-ийн концертын “Б” танхимд гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээлүүд тоглогдоно.

Аравдугаар сарын 25-нд Улсын Филармоний концертын танхимд ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ тус тус болно.

Арваннэгдүгээр сарын 03-ны 18.00 цагт ХБК-ийн концертын “А” танхимд хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болно.

Арваннэгдүгээр сарын 09-14-ний хооронд хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжмийн долоо хоног, эрдэм шинжилгээний бага хурал, дан хөгжмийн болон дууны концерт тус тус болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25835
0 эможи
keyboard_arrow_up