Дэлхийд алдартай одой циркчид Монголд зочилно

2014 оны 5 сарын 06

Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголд зочлох гэж байна. Циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолт тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх  юм  байна.

Дэлхийд ганцхан одой циркчид 20 жилийн тэртээ Монголын үзэгчидтэй уулзаж байсан юм. Энэ удаад 35 хүний бүрэлдэхүүнтэй баг баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо толилуулах гэнэ. Тоглолтын тасалбарын үнийн хувьд 10-25 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2564
0 эможи
keyboard_arrow_up