Шастаковичийн 9 дүгээр симфони эгшиглэнэ

2015 оны 9 сарын 22

    Энэ жил Солонгос Монголын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улсын Филармони Солонгосын уран бүтээлчид хамтран тоглолтууд тавьж байгаа билээ.

Солонгосын Ну Тэ Чол удирдаачын удирдлаган доор Монгол, Солонгос, ОХУ-ын хөгжимчдөөс бүрдсэн олон улсын оркестр байгуулан Улаанбаатар-Улан Үдэ-Сөүл маршрутаар аялан тоглолт хийж байгаа.

Ээлжит тоглолт болох“Эв нэгдэл-Их хүч” концерт Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран БНСУ-ын Мокпо хотын симфони найрал хөгжмийн удирдаач, захиралYunil Jin, төгөлдөр хуурч Hyonok moon, төгөлдөр хуурч Hyunsoo Cho нар ирж уран бүтээлээ Монголын сонгодог хөгжим сонирхогчдод хүргэнэ.

Тоглолтонд Шастаковичийн алдарт 9-р симфонийг болон Франсис Пулёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг тоглоно.

Тоглолт: 2015 оны 10 сарын 03-нд Улсын Филармонийн концертын танхимд 19 цагт.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88004849, 99045517

FB/ Mongolian State Philharmonic

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25330
0 эможи
keyboard_arrow_up