Монголын кино урлаг хөгжихөд төрийн бодлого хэрэгтэй

“Монголын кино урлагийн академи” Зохиомж дээд сургуультай хамтран “Өнөөгийн нийгмийн соёл бүрэлдэхэд монгол киноны үүрэг” сэдэвт ЭШХ-ийг зохион байгууллаа. Тус ЭШХ-аар монголын кино урлагийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж мөн тун удахгүй УИХ-д өргөн барих гэж байгаа кино урлагийн тухай хуулийн төсөлтэй танилцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Кино урлаг гэдэг бол хял хязгааргүй орон зай тиймээс ч дэлхий дахинаа эх орноо сутачлахад хамгийн чухал арга хэрэгсэл бодлого байх ёстойг мэргэжилтнүүд хэлж байлаа. Мөн ар араасаа гарах олон кинонуудад хяналт шалгуур, шүүмж судлал чухал болоод байгааг ч дурдсан. Монгол кино дэлхийн хэмжээнд хүрч хөгжихөд төрийн бодлого болоод санхүүжилт хэрэгтэй байгааг онцоллоо.









