Мисс О.Ариунзул өөрийн хөл хүнд байх үеийн зургаа дэлгэлээ

2015 оны 9 сарын 09
      ОХУ-ын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү Монгол дахь анхны бие даасан "Гэртээ хүрэх зам” тоглолтоо хийхдээ монгол фэнүүддээ хайртай бүсгүй О.Ариунзулыг албан ёсоор танилцуулж байсан билээ. Тэгвэл хосууд өнгөрсөн сард шинэхэн хүнээ өлгийдөн авсан. Хосууд маань удам залгах хүүтэй болсон. Тэгвэл шинэхэн ээж болоод удаагүй байгаа мисс маань өөрийн хөл хүнд байх үеийн зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр "Бидний амьдралын хамгийн аз жаргалтай сайхан үе. Хүү минь төрөхөөс 14хон хоногийн өмнө. Энэ үед хажууд байгаа хань нөхрөөс л бүх зуйл шалтгаалдаг шүү .Эмзэг уяхан болсон үрээ тээж яваа эхнэртээ шөлийг нь хийж өгөөд хөлийг нь бариад өгчихдөг сэтгэлтэй байгаарай. Эх хүн гэдэг үнэхээр гайхалтай. Ачийг нь хэзээ ч хариулж чадахгүй юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон. Ээжээ би таны үргэлжлэл... хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25001
0 эможи
keyboard_arrow_up