Б.Төгс-Амгалан “Бөмбөрцгийн мисс-2015”-д эх орноо төлөөлнө

2015 оны 9 сарын 08

"Miss World Mongolia-2015” тэмцээний оролцогч, “Аz Mall” хүүхдийн бэлэн хувцасны их дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалан "Miss Globe-2015" буюу “Бөмбөрцгийн мисс-2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Канадыг зорьлоо. "Miss Globe-2015” тэмцээн энэ сарын 20-ноос ирэх 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Канадын Торонто хотод зохиогдох бөгөөд гоо сайхнаас гадна боловсрол өндөртэй Б.Төгс-Амгалан эх орноо төлөөлөн олон улсын гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх гэж байна. “Аz Mall” хүүхдийн бэлэн хувцасны их дэлгүүрийн гүйцэтгэх захирлын албыг хашихаас гадна “Азтай хүүхэд” хэмээх хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Б.Төгс-Амгалан нь хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог нэгэн юм. Ямартай ч, энэ жилийн “Бөмбөрцгийн мисс” тэмцээнд 90 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөх бөгөөд үүний дотор Монгол Улс багтаж байна. Харин өнгөрөгч оны энэ тэмцээнд Польшийн Жаклин Войцеховский хэмээх бүсгүй ялагч болж байсан юм. Харин энэ жилийн хувьд Б.Төгс-Амгаланд нэлээд боломж байгаа бөгөөд түүнд амжилт хүсье.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24954
0 эможи
keyboard_arrow_up