БАЯР ХҮРГЭЕ: У.Цасжин охин "London short film awards"-д өрсөлдөж байна

2015 оны 8 сарын 26

Олон улсын нэр хүндтэй наадам болох "London short film awards"-д монгол залуус амжилттай оролцжээ. Тус наадамд  “Aurora" филм найруулагч Б.Чингүүн "A Family Portrait" хэмээх богино хэмжээний киногоороо оролцсон бөгөөд 100 гаруй бүтээлээс шалгарсан байна. Үүнээс гадна эмэгтэй гол дүрийн номинацид У.Цасжин охин нэр дэвшжээ.  Энэхүү У.Цасжин линкээр орж саналаа өгөөрэй. 

Тус кинонд У.Цасжин охин  Ононгийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлээс болж хүүхэд багачууд хэрхэн сэтгэлийн дарамттай амьдарч байгааг харуулсан байна. 

11 настай У.Цасжин охин өмнө нь найруулагч Б.Чингүүний “Миний сарнай” богино хэмжээний кино, “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт эмгэнэлт хувь тавилан бүхий бяцхан охины дүрийг бүтээж байсан төдийгүй бид бүхний сайн мэдэх “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24632
0 эможи
keyboard_arrow_up