Ц.Цэрэнболд: Хүн болгон "Дүр эсгэгчид"

2015 оны 8 сарын 20

“Дүр эсгэгч” киноны Тангадын дүрийг бүтээсэн УДЭТ-ийн жүжигчин Ц.Цэрэнболдтой хэсэг хором ярилцлаа.

Сур: Сайн байна уу?

Ц.Цэрэнболд: Сайн. Сайн байна уу,

Сур: Ц.Цэрэнболд ах “Дүр эсгэгчид” кинонд тоглосон. Дүрийн талаар яриагаа эхлэе.

Ц.Цэрэнболд: За миний хувьд “Дүр эсгэгчид” киноны гол дүрүүдийн нэг болох Тангадад тоглосон. Тангадын хувьд миний тоглосон цөөхөн хэдэн эсрэг дүрийн нэг болсон. Мөнгөнд дуртай, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй тийм эрийн дүр л дээ.

Сур: “Дүр эсгэгчид” киногоор дамжуулан ямар санаа хэлэхийг зорьсон бэ?

Ц.Цэрэнболд: Киноны утга санааны хувьд Монгол залуус маань гадаадын соёлыг хэт шүтэж, туйлширч байгаа. Үүнийг шүүмжилсэн. Хэт их туйлшрлын ард ямар сөрөг үр дагавар байдгийг харуулахыг зорьсон. Тангад шиг хүмүүс өнөөгийн нийгэмд маш олон байгаа гэдгийг сануулахыг зорьсон юм.

Сур: Улаан театрын залуустай хамтран хийх дараагийн уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Ц.Цэрэнболд: Миний хувьд “Улаан театр”-ийн дүү нарыгаа дэмжин ажилладаг. Кино маань нээлтээ хийх гэж байна. Үүний дараа “Ууртай 12 эр” тайзны жүжигт хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Сур: Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Ц.Цэрэнболд: За баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24492
0 эможи
keyboard_arrow_up