"Мөнхийн реп" хамтлаг фэнүүдтэйгээ удахгүй уулзах нь ээ

2015 оны 8 сарын 18

"Зөөлөн гуниг" дууг сонсохоор "Мөнхий реп" хамтлагийг үгүйлдэг сонсогч, фэнүүд бишгүй олон биз ээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан тус хамтлагийн "Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, "You and me" зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн. 

Тэгвэл "Мөнхийн реп" фэнүүдтэйгээ удахгүй уулзах гэнэ. Тодруулбал, "Crocus Event Hall"-д ирэх сарын 4-нд  "Hit songs" шоу тоглолт нь болох юм.

Тэд энэхүү тоглолтоороо хит дуунуудаа дуулан үзэгч, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг дурсамжаар дүүрэн доргио өнгөрүүлэхээр товложээ.

Анх "Мөнхийн реп" хамтлагийн ахлагч П.Мягмарбаря, хамтлагийн гишүүн Ц.Батжаргал, Б.Лхагвацэрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр одоогоос 14 жилийн өмнө байгуулагдсан байсан билээ. Энэ хугацаанд тасралтгүй үзэгч, сонсогчдоо уран бүтээлээ хүргэсээр ирсэн гэдгийг фэнүүд нь андахгүй мэднэ. Нийтдээ 100 гаруй дуу, гурван цоомго, бие даасан тоглолтоо 7 удаа толилуулсан. Тэгвэл ийнхүү найм дахь тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзах нь ээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24422
0 эможи
keyboard_arrow_up