Ц.Цэрэнболд "Дүр эсгэх"-ээр заавал очно

2015 оны 8 сарын 18

Дэлхийн кино урлаг, тэр дундаа кино театрын амьд дуу дүрслэл, өнгөний төгс зохицолгоог нэгэн шинэ шатанд гаргаж ирэхээр Гэгээнтэн цогцолбор нээгдээд тун удаагүй байгаа. Тэгвэл Гэгээнтэн кино театрын дэлгэцнээ амилах анхны Монгол үзвэрээр Хас форм, Улаан театрын хамтран бүтээсэн "Дүр эсгэгчид" уран сайхны кино тодроод байна.

Энэ сарын 21-нд нээлтээ хийх "Дүр эсгэгчид" УСК-ны дүрүүдэд "Хип Хоп Жем" нэвтрүүлгээрээ үзэгчдэд эчнээ танил болсон И.Хангай, Д.Алтансүх, Б.Оюунсайхан нар тоголсон бөгөөд эсрэг дүрд Монгол эр хүний жинхэнэ эгог гаргаж урладаг, авьяаслаг жүжигчин СТА Ц.Цэрэнболд тогложээ.

Үзэгчид Ц.Цэрэнболдыг өнөө цагийн жинхэнэ Монгол эрийн тод жишээ хэмээж бүтээсэн дүр бүхэнд нь хайртай байдаг. Гэвч тэрбээр энэ удаад найзынхаа зовлонгоор ашиг хонжоо хайсан, сайн хүний дүр эсгэсэн жинхэнэ өөдгүй эрийн дүрд хувирсан гэнэ. Тиймдээ ч тэр үү Гэгээнтэн энтертайнментээс тус бүтээлийг чансааг үнэлж, дэлгэцэнд гаргах анхны Монгол Уран сайхны киногоор нэрлэлээ.

Ингээд Ц.Цэрэнболд өнөө цагийн нийгмийн эмзэг сэдэв Дүр эсгэгчдийн багийг хэрхэн хуулж хаяхыг энэ сарын 21-нд нээлтээ хийх "Дүр эсгэгчид" УСК-оос хараарай.

Дашрамд  дурдахад, Ц.Цэрэнболд одоогоор "Марко Поло" цувралд тоглохоор Украинд зураг авалттай яваа бөгөөд эсрэг дүр бүтээсэн анхныхаа кинонд заавал очно гэдгээ дуулгана лээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24405
0 эможи
keyboard_arrow_up