Бүжгийн спортын УАШТ удахгүй болно

2014 оны 5 сарын 02

2014 оны бүжгийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын дөрвөнд Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорнод, Өмнөговь, Дархан, Улаанбаатар хотын нийт 40 гаруй хамтлаг оролцохоор бүртгүүлсэн байна. Улсын аварга шалгаруулах олон улсын тэмцээний дүрмийн дагуу хүүхэд 0 долоон нас хүртэл, хүүхэд 1+2 8-11 нас, өсвөр үе 12-15 нас, залуучууд 16-18 нас, насанд хүрэгчид 19 дээш нас гэсэн нийт таван насны ангилалаар стандарт, латин бүжгийн төрлөөр авъяас билгээ сорьж аваргаа шалгаруулах юм байна.

Харин насанд хүрэгчдийн УАШТ-д эхний хоёр байрт шалгарсан хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. 2014 латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д, стандарт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2439
0 эможи
keyboard_arrow_up