“Тэсийн цэнхэр хязгаараас”
“Нарны дор үнэнтэй яваарай” “Ижий минь та урт наслаарай”, “Би Монгол эр хүн” дуугаар овголсон МУСТА дуучин Б. Батболдтой хамтран дуулсан “Алтан нөхөд ” зэрэг олон сайхан дуугаараа олны танил болсон Завхан нутгийн харъяат МУСТА дуучин П. Бямбахүү болон мөн Завхан нутгийн харъяат аймгийн арслан, залуу дуучин Г.Батцэрэн нарийн хамтарсан “Тэсийн цэнхэр хязгаараас” уран бүтээлийн тоглолт Орхон хотод 04-р сарын 24-д амжилттай болж өнгөрлөө. дуучин Г.Батцэрэнгийн хувьд Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэнгийн дуунуудыг дуулж өссөн бөгөөд түүний дуунуудаас дуулж уран бүтээлийн гараагаа эхэлсэн билээ. Дашрамд дуулгахад хоёр дуучин маань алтан нутгийнхаа түүхт 90 жилийн ойд зориулсан уран бүтээлийн тоглолтоо ийнхүү эхлүүлж байгаа ажээ. Харин залуу уран бүтээлчид маань уран бүтээлийн цацал өргөхөөр “Тэсийн цэнхэр хязгаар руу” хүлгийн жолоо заллаа.