Дуучин Г.Ариунбаатарыг 80 сая, Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнана

2015 оны 7 сарын 07

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ.
Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна.

Үүний өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөг олгох шийдвэр гараад байсан юм. Монгол авьяасыг дэлхийд мэдүүлсэн дуучдын шагналыг маргааш 12.30 цагт Ерөнхий сайд гардуулах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23627
0 эможи
keyboard_arrow_up