П.И.Чайковскийн уралдаанаас монгол хүн анх удаа тэргүүн байр, алтан медаль хүртлээ

Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас монгол хүн анх удаа тэргүүн байр, алтан медаль хүртлээ. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог энэхүү олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон юм. Тэгвэл Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тус тэмцээнээс алтан медаль хүртлээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин хэдхэн хоногийн өмнө "BBC" агентлагаас хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг "Cardiff Singer of the World-2015" уралдаанд амжилттай оролцож, "Үзэгчдийн нэрэмжит шагнал" хүртсэн. Тэгвэл энэ удаа бид Урлагийн олимпийн аваргатай боллоо.
Дашрамд сонирхуулахад уг тэмцээний алтан медалийг 25 мянган ам доллар дагалдсан байна.
Тэрээр баярт үйл явдлаа хуваалцан цахим хуудаснаа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Vнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргvvн байр, Алтан медалтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нехед анддаа болон бvгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцход нэн чухал асуудал бол менге санхvv. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг ДДДДД аварга А.Сvхбат ахдаа, “Эх нутгийн иргэн” ТББ тэргvvн УИХ-ын дэд дарга , М.Энхболд ахдаа мен CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бvрэлдхvvндээ, Улан-Удын театрыхандаа дахин дахин талархаж байна” хэмээн бичжээ.









