“Миний найзын хөрөг” хөрөг зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2014 оны 5 сарын 01

“Монголын уран зургийн галерей”-гаас уран бүтээлчдийн дунд хөрөг зураг зурах чадварыг дээшлүүлэх энэ төрлийг өргөжүүлэх зорилгоор “Миний найзын хөрөг” нэртэй хөрөг зургийн уралдааныг зарласан билээ. Тус уралдаанд 80аад уран бүтээлчийн  дүрслэх урлагийн бүхий л  төрлөөр бүтээсэн 100гаруй бүтээл ирүүлснээс тэргүүн байранд “Өвгөн багш”  бүтээлээрээ Зураач С.Мөнхбаатар тодорч  2015 оны нэгдүгээр улиралд Монголын уран зургийн галерейд 7 хоног бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхийн бичиг,  дэд байранд зураач  Г. Мөнхтуяа “Би” бүтээлээрээ шалгарсан бол гуравдугаар байранд  “Цуурай”  бүтээлээрээ зураач  н.Шижирбат нар  шалгарч  2 болон 3р байр эзэлсэн зураачид 2015оны 1-р улиралд “Монголын уран зургийн галерей”-д  хамтарсан үзэсгэнгээ гаргах эрхийн бичиг ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэд боллоо. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс бүрдсэн “Миний найзын хөрөг” хөрөг зургийн үзэсгэлэн 5сарын 4ныг хүртэл уран зургийн галерейд үргэлжилнэ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2344
0 эможи
keyboard_arrow_up